Нутгийн удирдлагын 25 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-03-13 10:47:44

Өвөрхангай/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт нутгийн Удирдлагын Байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тодруулбал 25 жилийн ойн баримтат киног орон нутгийн Соёмбо телевизээр хийлгэх бол "Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо-25" онол практикийн бага хурлыг 9 сард зохион байгуулна.  
Нутгийн удирдлагад он удаан жил ажиллаж байгаа ахмад ажилтны  хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, нутгийн удирдлагын 25 жилийн хугацаанд бий болгосон төрийн "Брэнд ажил үйлчилгээ"-г тодруулж, сурталчлах, урлаг, спортын бага наадам зохион байгуулах зэрэг 30 орчим арга хэмжээг төлөвлөөд байна. Ойн баярын хурал, хүндэтгэлийн концертийг 9 сард зохион байгуулах аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ