Дэлхийн анхны цаасан мөнгийг монголчууд хийжээ
ВИДЕО МЭДЭЭЮань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг БСШУЯ улсын санд худалдаж авсан билээ. Дээрх ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэртийг танд толилуулж байна.
Монголчууд дэлхийн түүхэнд цаасан мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэдгийг түүхчид хэдийнэ баталсан. Үүний нотолгоо болох мөнгөн тэмдэгт дэлхийд маш ховор бөгөөд олон улсын шинжээч, судлаачдын хэлж буйгаар дэлхийн дуудлага худалдаанд 200 гаруй мянган доллараар үнэлэгддэг эд аж. 13-р зууны үеийн Их Монгол улсад таваар мөнгөний харилцаа хүчтэй хөгжиж байсны илрэл болсон тус дурсгал Монголын үндэсний музейд олны нүдийг хужирлаж байна. Чингис хааны үед монголчууд “Сүхэс” нэртэй мөнгө хэрэглэж байсан тухай “Монголын нууц товчоонд” тэмдэглэсэн байдаг. 1224-1225 онд Чингэи хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа “Үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин” нөгөө талдаа “Туйлын дээд Чингэс хаан” гэж араб үсгээр бичсэн мөнгөн зоос цутгуулж гүйлгээнд оруулсан байна.