Монголчууд "The Voice" шоуг эх орондоо хийнэ
ВИДЕО МЭДЭЭАвьяаслаг Монголчууд" шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ"-ийн уран бүтээлчид дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice" шоуг " эх орондоо хийхээр болжээ.
Голланд улсаас гаралтай "The Voice" шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа юм. Шоуны нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай явагдах бөгөөд ялагчийг “Universal Music”-тэй шууд гэрээ байгуулах эрх, мөнгөн шагналаар урамшуулах ажээ. Зохион байгуулагчид хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод байна.