Ц.Мөнх-Оргил сайдын айлчлалаар зээл хүссэн яриа гарахгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-14 14:37:11

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 19-20-ны өдөр айлчлах гэж байна. 

Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд ерөнхийлөгчид бараалхаж, Гадаад худалдааны сайдтай уулзахын зэрэгцээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй яриа хэлэлцээ хийх юм. Харин тус улсаас 4,3 тэрбум ам.долларын зээл, тусламж хүсэх тухай яриа бол ташаа мэдээлэл аж.

Одоогоор Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчилж буй. Энэ үеэр “Ростех” компанийн удирдлагуудтай уулзах хөтөлбөр байгаа эсэхийг сэтгүүлчид тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодруулахад тэрбээр, "Ростех" компанийн зүгээс уулзах хүсэлт тавиагүй. Тийм хөтөлбөр байхгүй" гэсэн тайлбар хийв.

Б.Туул

Холбоотой мэдээ