Хууль зүйн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 13.00 цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдахаар товлолоо.
Энэ сарын 7-нд буюу хоёр өдрийн өмнө тус байнгын хороо хуралдсан. Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох байсан ч хуралдааны цаг дууссан тул эл асуудлыг хойшлуулсан юм.
Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудал Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэхгүй бол чуулганы хуралдаанд орж ирэх боломжгүй. Тиймээс байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудал орж ирэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм.
Одоогоор байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалал хараахан ил болоогүй байна.
Б.Туул