Байнгын хороо ирц бүрдэхийг хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордонд эхлэх ч ирц бүрдээгүйн улмаас 11 цаг болоход хуралдаан эхлээгүй байна.
Байнгын хорооны хуралдаанаар нийт 5 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр товложээ.
Одоогийн байдлаар хуралдааны ирц 26,3 хувьтай байна.
Б.Туул