“Мөсний шагайн харваа-2017” Харгал нуурт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-01 10:32:40

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Мөсний шагайн харваа-2017” эвент арга хэмжээг Тэшиг суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн хамгийн том нуур болох Харгал нуурын мөсөн дээр энэ тэмцээнийг зохион байгуулж, аймгийн аваргаа шалгаруулан, улсын тэмцээнд оролцох шилдэгүүдээ тодруулах юм байна.

Энэ эвент арга хэмжээ энэ сарын 11-нд болох бөгөөд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн байгаль хамгаалах сангаас гурван сая төгрөг зарцуулж зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ