600 гаруй хүүхдэд 2,5 сая гаруй төгрөгийн эм олгоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас томуу, томуу төст өвчний тархалтын байдалд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Шалгалтанд БОЭТ, 3 өрхийн эмнэлэг, 7 эмийн сан хамрагдсан байна.
Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний өвчлөл 1 сарын 27-ны байдлаар нийт өвчлөлийн 9 хувийг эзэлж байгаа бөгөөд томуу, томуу төст өвчний оноштой нийт 70 хүүхэд эмчлэгдэж байв. Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж 87,8 хувьтай байна.
Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоолын дагуу 10 нэрийн 30 төрлийн эмийг эмийн сангуудаар олгож байгаа. Энэ хүрээнд 600 гаруй хүүхдэд 2,5 сая гаруй төгрөгийн эм олгоод байна.
Б.Батчимэг