Хүүхдүүд кино дуурайж машины эд зүйлсийг эвджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨсвөр насны хүүхдүүд бүлэглэн иргэдийн машины цонх, гэрэл, толийг хагалах, булгалах хэрэг үйлдэж байхыг газар дээрээс нь илрүүллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагчид болох хоёр хүүхэд 1 дүгээр сарын 27-28-ны шилжих шөнө Арвайхээр сумын 5, 8 дугаар багт орших орон сууцны гадаа байрлаж буй авто машины толийг хагалж, булгалж байхад нь Цагдаагийн газрын эргүүлийн алба хаагчид барьжээ. Тэд эцэг, эхдээ сургууль дээр давтлагатай гэж хэлээд гэрээсээ гарсан байна. Эцэг, эхчүүдийн үр хүүхддээ тавих хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал ихэсч байгааг тус албаныхан хэж байсан юм.
Хүүхдүүд хийсэн хэргээ “Кинон дээр гарсан үйлдлийг бодитоор хийж үзсэн” гэж тайлбарласан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас 22 иргэн хохироод байна.
Б.Батчимэг