"Азтай зорчигч" аяныг жилийн турш зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-01 05:24:50

“Арвайхээр-Тохижилт үйлчилгээний компани”–иас багуудын нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийн дунд “Соёлтой, азтай зорчигч” шалгаруулах урамшуулалт аяныг зарлан азтануудыг урамшууллаа.

Иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлж хэвшүүлэх зорилготой уг аянд Арвайхээр сумын 10 гаруй мянган иргэн оролцсоноос 38 зорчигч азтанаар шалгарчээ. Тодруулбал 30 хүнийг Хүүхэд, залуучуудын паркад 5-20 мянган төгрөгийн эрхийн бичгээр үйлчлүүлэх, 4 иргэнийг нийтийн тээврээр 1 сар, 2 иргэнийг бүтэн жил үнэгүй үйлчлүүлэх эрхийг олгож, О.Мягмардорж, н.Цэцэг-Эрдэнэ нар ухаалаг гар утасны эзэн болсон байна. Энэхүү урамшуулалт аяныг бүтэн жилийн турш явуулах аж.

Арвайхээр суманд таксины үйлчилгээ нэг удаагийн явалтанд км харгалзахгүйгээр 2000 төгрөг байдаг бөгөөд хоёр газраар ороход 4000 төгрөг болж нэмэгддэг. Энэ нь айл өрхийн эдийн засагт хүндээр тусч байгаа тул хол орших баг буюу 1, 9, 10, 11, дүгээр баг руу нийтийн тээврийн үйлчилгээ буюу микро автобусыг явуулаад байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ