АН-ын даргын сонгуульд 120 мянган гишүүн оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-27 17:39:18

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, тус намын хуулийн зөвлөх Ч.Батхуяг нар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэл орон даяар сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд 170 гаруй мянган гишүүн татвар төлж, 120 гаруй мянган гишүүн өөрийн биеэр анкетаа авчирч, оршин суугаа газрынхаа намын үүр дээр очиж шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Ингэснээр АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдийг тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусч байгаа аж.  

Гэтэл тус нам 16 мянган гишүүний санал өгөх эрхийг хассан байна. Тэдгээр гишүүдийг анхан шатанд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр намын даргын сонгуульд оролцуулахгүй болсон гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тайлбарлав.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ