Б.Гейтсийн гэр бүлийн сан 500 сая доллар цуглуулжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-01-20 14:13:59

ВАШИНГТОН. /Futurism/. Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда нарын байгуулсан “The Bill and Melinda Gates” сан дэлхий дахиныг аврах ээлжит аялалдаа гарлаа.

Томоохон халдварт өвчнийг дарахад дэлхий нийтээрээ илүү бэлтгэлтэй байхын тулд дэлхийн удирдагчидтай хамтран ажиллах нэгэн шинэ санаачилгыг тус сан хэрэгжүүлж эхэлжээ. Уг санаачилгын хүрээнд 1 тэрбум доллар хуримтлуулах зорилт тавьсан байна.  Одоогоор Герман, Япон болон Норвегийн засгийн газруудын тусламжтайгаар тус сан 490 сая гаруй доллар босгоод байгаа аж.

“Улс орнууд дотооддоо тархсан халдварт өвчнийг цаг алдалгүй дарж, дэлхий даяар тархахаас урьдчилан сэргийлэхэд ямар ч бэлтгэлгүй байгааг Эбола болон Зика вирусийн тархалт харуулсан.

Мөнгөгүй, хөрөнгө оруулалтгүйгээр бид дараа дараагийн аюулыг сөрөн зогсч чадахгүй” гэж дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс хэллээ. Тэрбээр 75 тэрбум долларын хөрөнгөтэй юм.

Тэрбээр энэ санаачилгаа “Тахлын бэлэн байдлыг сайжруулах эвсэл” гэж нэрлэжээ. MERS буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж хэмээх титэмт вирус, Ласса чичрэг өвчин болон Нипа вирусийн тархалтыг бүрэн дарах арга замыг судлах аж. Мөн уг санаачилгын хүрээнд вирус тус бүрт зориулсан хоёр вакциныг гарган авахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ