МСҮТ-ийн оюутнууд малчдад туслах аян өрнүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөлжилт хүндрээд байгаа сумдын иргэдэд туслах Сайн үйлсийн аяныг Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн оюутнууд санаачлан зохион байгууллаа.
Тус сургуулийн 1-28 дугаар ангийн хамт олноос өвс, хивэг, нүүрс, хүнсний ногоо зэрэг малчдад хэрэг болох 46 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 10 хоногийн турш цуглуулан аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм.
Сайн үйлсийн аяны арга хэмжээнд Андууд ХХК, Номадик ресторан, МСҮТ-ийн Захиргаа аж ахуйн баг, Санхүүгийн алба, Г.Цэвэлмаа багштай 2-10, М.Цэрэндулам багштай 1-9, Х.Дуламсүрэн багштай 1-18 дугаар ангиуд идэвхитэй оролцсон бөгөөд МСҮТ-ийн Н.Уранчимэг багштай оёмол бүтээгдэхүүний ангийн хамт олон малчдад туслах сайн санааны аянд нэгдэж, идэвхтэй оролцсон анги, хамт олон, хувь хүмүүсийг өөрсдийн урласан гар урлалын зүйлсээр шагнаж урамшуулжээ.
Энэ сарын 19-өөс эхлэн аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндрээд байгаа сумдад ажиллах үеэрээ тусламжийн зүйлсийг малчдад хүргэсэн байна.
Б.Батчимэг