Моцартын захидал 217 мянган долларын үнэ хүрчээ

Дэлхийд | Сонин хачин
jargal@montsame.mn
2015-10-16 14:36:11

НЬЮ-ЙОРК. /TASS/. Австрийн хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын захидлыг Бостон хотын дуудлага худалдааны “RR Auction” ордонд үнэ хаялцуулж, 217 мянган доллароор худалдсан тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, Моцарт уг захидлыг 1786 онд дотны найз болох Австрийн ургамал судлаач Николауса Жакенад бичжээ. Хөгжмийн зохиолч захидалдаа гурван нэгтгэсэн аяыг нь буцааж өгөхийг түүнээс хүссэн байна.

“RR Auction” ордон Моцартын захидлыг худалдан авагчийн хэн болохыг нууцалжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ