Сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-10 19:21:58

Булган аймгийн Бүрэгхангай сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо.

Сумын ЗДТГ, ЕБС хамтран тус тэмцээнийг зохион байгуулсан уг тэмцээний эрэгтэй төрөлд "Ах дүүс" баг 1-р байр, "Залуус" баг 2-р байр, Сургуулийн баг тамирчид 3-р байранд шалгарлаа. Эмэгтэй төрөлд сургуулийн баг тамирчид 1-р байр, "Дархан баг" 2-р байр, "Дэрст" баг 3-р байранд шалгарлаа. Харин "Шилдэг холбогч"-оор Ц.Намсрай, Э.Отгончимэг, "Шилдэг довтлогч"-оор М.Сүхбат, А.Тэмүүлэн, "Шилдэг хамгаалагч"-аар С.Энхболд, Х.Нямжаргал нар шалгарлаа. Өсөх ирээдүйтэй тамирчнаар З.Бат-Орших, Б.Удвал нар шалгарсан бол багийн нийт дүнгээр Сургуулийн баг тамирчид шилжин явах цомын эзэд боллоо.

Тэмцээний үеэр волейболын спортын нэгдүгээр зэргийн тамирчин цол хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ, Б.Рэнцэнханд нарт гардуулжээ.

П.Батням

Холбоотой мэдээ