Оросын эсрэг хоригийн улмаас Австрид 7000 ажлын байр үгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2017-01-06 10:25:07

ВЕНА./Xinhua/. Европын Холбооноос /ЕХ/ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас Австри улсын эдийн засаг хүнд байдалд оржээ. Хоригийн улмаас тус улсад 2015 онд ажлын байрны тоо 7000-аар буурч, 550 сая еврогийн алдагдал учирсан байна.

Австрийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар, ЕХ даяар 400 мянга орчим ажлын байр үгүй болсон нь эдийн засгийн хувьд 17.6 тэрбум еврогийн алдагдалд оруулсан байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ аваагүй байсан ч гэсэн нөхцөл байдал хүнд хэвээр байх байсан гэж судалгаанд онцлон дурджээ.

Рублийн ханш суларч, нефтийн үнэ буурснаар Оросын эдийн засаг суларсан нь өнөөгийн нөхцөлд байдалд нөлөөлж байна.

Австри-ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн 36 хувь нь Оросын эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотой болохыг судалгаанд дурджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ