Казахстанд байшин нурсны улмаас 9 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-02 11:59:03

АСТАНА. /TASS/. Казахстаны төвийн нутгийн Караганда мужийн Шахан хотод орон сууц нурсны улмаас наад зах нь 9 хүн амиа алдсан байна.

Амиа алдсан хүмүүсийн тоо одоогийн байдлаар 9 байгаа бөгөөд хоёр хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Орон сууцны барилга ням гарагийн орой нурсны улмаас хоёр хүн амиа алдсан гэж Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Руслан Иманкулов өмнө нь мэдэгдсэн билээ.

Аврагчид болон техникийг байшин нурсан газар руу яаралтай илгээж, бүх оршин суугчдыг байшингаас гаргасан байна.

Нурангин дороос дөрвөн хүнийг гаргасны хоёр нь хүүхэд байжээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байна. Аврах ажиллагаанд 70 хүн, 16 машин техник оролцож байгаа ажээ. Харин ямар шалтгааны улмаас байшин нурсныг албаны хүмүүс шалгаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ