Өмнөд Солонгост 22.5 сая гаруй шувууг устгаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-25 14:16:35

СӨҮЛ. /Yonhap/. Шувууны томуугийн тархалтыг дарах хүчин чармайлтын хүрээнд энэ өвөл 22.5 сая гаруй шувууг устгаад байна гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.

Тус улсын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөө орон нутгийн яамнаас гаргасан мэдэгдэлд “ойрын өдрүүдэд 2.97 сая тахиа болон нугасыг нэмж устгана” гэжээ.

Ингэснээр Сөүл хотоос 420 орчим км зайтай орших Хэнам хошууны тахианы фермд өнгөрсөн 11 дүгээр сарын 16-нд шувууны томуугийн “Эйч5-Эн6” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш устгалд оруулсан шувууны тоо тус тус улсын нийт тахиа, нугасны 15 хувьд хүрэх юм.

Энэ оны дөрөвдүгээр сард шувууны томуугийн улмаас тус улсын холбогдох албаны хүмүүс 12 мянган тахиа болон нугасыг устгаж байжээ.

Мөн 2014 онд 14 сая гаруй шувууг устгаж байсан аж.

Энэ оны гуравдугаар сарын байдлаар, Өмнөд Солонгос  156 сая тахиа болон 9.5 сая нугастай байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ