Букингемийн ордны аюулгүй байдлыг чангатгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-22 10:38:30

ЛОНДОН. /NHK/. Берлин хотод Зул сарын баярын захад ачааны машинтай этгээд халдлага үйлдсэнтэй холбогдуулан Их Британийн цагдаа нар баярын өдрүүдээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж байна.

Хүндэт харуулыг солих ёслол өдөр бүр болдог бөгөөд энэ ёслолыг үзэж сонирхохоор жилд 15 сая хүн Лондон хотод ирдэг ажээ.

Букингемийн ордны Хүндэт харуулын ээлж солигдох ёслолын үеэр тус ордон руу хүрэх замыг хоёр цагийн турш хаасан байна.

Өчигдөр гэхэд зэвсэглэсэн цагдаа нар Букингемийн ордны ойр орчмын газрыг хамгаалалтанд авчээ. Хатан хаан Элизабетын оршин суудаг Букингемийн ордонд Хүндэт харуулын ээлж солигдох ёслол өдөр бүр болдог бөгөөд уг ёслолыг үзэж сонирхохоор жилд 15 сая хүн Лондон хотод ирдэг ажээ.

Их Британид терроризмын аюулыг таван түвшинд хуваадаг бөгөөд одоогийн байдлаар тус улсад аюулын 4 дэх түвшинг зарлаад байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ