"Үзэгдэл" бүтээл Францад аялахаар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-14 16:51:35

“Blue moon” арт галерейгаас зохион байгуулсан “Colour of France” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүд тодорлоо.

Тэргүүн байранд Ц.Эрдэнэцогийн “Үзэгдэл” хэмээх бүтээл шалгарч Францад аялан, Парисын 5 одтой зочид буудалд байрлах эрх, Говь компанийн бүтээгдэхүүнд бүтээлээ хэвлүүлэх эрх болон дэмжигч байгууллагуудын гарын бэлэг, өргөмжлөл гардав.

Хоёр болон гуравдугаар байранд зураач Э.Гансүх, Д.Пүрэв нарын бүтээл шалгарчээ. Энэ үзэсгэлэнг цаашид жил бүр болох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ