Эйфелийн цамхгийн гэрлийг унтраажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-15 10:26:12

ПАРИС. /independent/. Сирийн Алеппо хотынхонд хүндэтгэл үзүүлж, тэдэнтэй хамт байгаа гэдгээ илэрхийлэх зорилгоор алдарт Эйфелийн цамхгийн гэрлийг унтраасан байна.

300 м өндөр алдарт цамхгийн гэрлийг 20:00 цагт унтраана гэж Парис хотын захирагч Энн Идальго өчигдөр мэдэгджээ.

Алеппо хотод олон мянган хүн амиа алдаж, хүмүүнлэгийн асар том хямрал болж байна гэж НҮБ мэдэгдсэн билээ.

Алеппо хотын оршин суугчдыг сэтгэл санаагаараа дэмжиж байгаагаа илэрхийлэх зорилгоор 20:00 цагт Эйфелийн цамхгийн гэрлийг унтраана гэж Идальго мэдэгдсэн байна.

Эйфелийн цамхгийн гэрлийг голдуу шөнийн 01:00-02:00 цагт унтраадаг бөгөөд уг байгууламжийг эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж үздэг билээ. Өмнө нь “Orlando” гэдэг ижил хүйстнүүдийн клубт буудалцаан болж 49 хүн амиа алдсаны дараа Эйфелийн цамхаг солонгын долоон өнгөөр гэрэлтэж байсан бол Брюссельд болсон халдлагын дараа Бельгийн төрийн далбааны өнгөөр гэрэлтэж байв. Харин өнгөрсөн онд Парист болсон халдлагын дараа Францын төрийн далбааны гурван өнгөөр гэрэлтжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ