Мал тооллогын ажил 90 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-14 22:05:33

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал тооллогын ажил 90 хувьтай байна. Багуудад хүрч ажиллахад шатахууны хүрэлцээгүй байдал хүндрэл учруулж байгаа тул багийн дарга, эмчийн шатахууны төсвийг нэгтгэх замаар ажлыг явуулжээ. Энэ хүрээнд иргэдээс аймаг, сумын Засаг даргын үндсэн чиглэлд тусгуулах санал хүсэлтийг давхар авсан байна.

Сумын хэмжээнд цасгүй байгаа учраас өвөлжилт хэвийн байна. Гэвч цаашид цаг хүндэрвэл эрсдэл үүсч болзошгүйг сумын Засаг дарга хэллээ. Отрын бүс нутагт 10 өрхийн 10 мянган толгой мал, бусад сумдын нутагт 11 өрхийн 6000 гаруй толгой мал өвөлжиж байна.

Мөн жилийн эцсийн мал тоолллгын үйл ажиллагаанд хяналт тавьж, баг, сумын түвшинд тооллогын ажил нэгэн зэрэг эхэлсэн эсэх, сумын хяналтын хэсэг ажилласан эсэх,  данс бүртгэл үнэн зөв эсэхэд хяналт тавьж ажиллах ажлын хэсэг ч сумдад ажиллаж буй.  Ингэхдээ тухайн айлд тавиул мал байгаа эсэх, сум, багийн хэмжээнд алдуул, эзэнгүй мал байгаа эсэх, тэжээвэр амьтад байгаа эсэхэд давхар хяналт тавьж ажиллаж байна.

Сонирхуулахад, тус сум өвлийн бэлтгэлээ хангаж, гар аргаар 18 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэхийн зэрэгцээ сумд байрлах улсын фондод 100 орчим мянган тонн өвс нөөцлөөд байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ