Мексикийн парламент мариуханыг эмчилгээний журмаар хэрэглэхийг зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-14 13:13:53

МЕХИКО. /Sputnik/. Мексикийн Сенатын танхим марихуаныг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг санал нэгтэйгээр дэмжлээ.

Марихуаны хэрэглээг зохицуулахтай холбоотой журмыг батлах тухай саналыг Сенатын танхимын 81 гишүүн дэмжсэн бол хоёр гишүүн эсэргүүцсэн байна.

Харин одоо Төлөөлөгчдийн танхим уг асуудлыг хэлэлцэх ажээ.

Үүнтэй төстэй журам олон оронд хэрэгждэг байна. Жишээ нь, Австралид марихуаныг  хувьдаа хэрэглэх нөхцөлтэйгээр бага хэмжээгээр  тарьж ургуулах, хадгалахыг зөвшөөрдөг. Аргентин, Бельгид үүнтэй ижил журам бий. Герман болон Канадад "хөнгөн" гэсэн ангилалд багтсан марихуаныг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ