Хэнтийн орос хэлний багш нар туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:39:53

Хэнтий аймгийн Засаг Даргын орлогч Д.Ганхуягийн санаачлагаар 18 сум, аймгийн Хан Хэнтий сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 1-р сургууль, 4-р сургуулийн орос хэлний 22 багш Бор-Өндөр тосгоны “Монголросцветмет” ХХК-нийн харьяа орос хэлний ЕБДС-ийн багш  нартай уулзаж, семинар зохион байгуулан,  туршлага судаллаа.

Тус семинар энэ сарын 8-10-ны өдөр Бор-Өндөр тосгоны “Монголросцветмет” ХХК-нийн харьяа орос хэлний ЕБДС-д болж багш нар тус сургуулийн анги танхимтай танилцсан бөгөөд Уул уурхайн чигэлэлээр анх удаа оюутан залуусыг бэлтгэж буй МСҮТ-ийн шинэ дотуур байртай танилцав.

Энэхүү семинар нь жил ирэх тутам залуужиж байгаа сумдын багш нарыг ахмад багш нартай уулзуулж зөвлөгөө авах тэр дундаа орос сургуулийн багш нараас зөвлөгөө авч, туршлага хуримтлуулах зорилготой аж.

Мөн багш нарын дунд орос дууны тэмцээн зохиож мэдлэг ур чадвараар нь өрсөлдүүлсэн бөгөөд орос багш нарыг бэлдсэн амтат оройн зоогт уригдаж, орос багш нарын хөгжилтэй яриа,  хөгжмийн хэмнэлээр зочиллоо. Энэ үеэр багш хоорондоо танилцаж сумдын багш нарын төлөөлөл орос багш нартаа  мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа өргөн барьв.

Түүнчлэн багш нарт МУБИС-ийн орос хэлний багш н.Уранчимэг багш хичээл зааж, шалгалт авлаа. Тус шалгалтад Хэрлэн 1-р сургууль Орос хэлний багш Д.Нансалмаа, Бэрх тосгоны Орос хэлний багш Ц.Наранцэцэг нар 1-р байр эзэлсэн бол Хан хэнтий сургуулийн Орос хэлний багш Т.Ганжаргал 2-р байрт, Тэмүүжин цогцолбор сургуулийн Орос хэлний багш н.Намуунбайгаль  3-р байрт, 4-р сургуулийн Орос хэлний багш Шинэцэцэг нар тус тус шалгарчээ.

Бор-өндөр тосгоны “Монголросцветмет” ХХК-нийн харьяа орос хэлний ЕБДС-ийн багш Цэцгээ “Орос хэлний багш нар улам залуужиж байгаа бөгөөд тэдний чадвар туршлага, мэдлэгийн түвшин тааруу байгаа нь ажиглагдлаа. Багш нарын хувьд бичихдээ гайгүй  ч ярихдаа их тааруу байлаа. Тиймээс жил бүр семинараа зохион байгуулахаар төлөвлөж байна. Орос хэлний багш нар “Орос сургуулийн нэгэн өвөрмөц онцлог нь анги танхимууд нь социализмын үеийн хэвээрээ өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй ч хүүхдийн сурах орчин нөхцлийг тохилог тав тухтайгаар бүрдүүлж чаджээ. Мөн хичээл хичээлийн онцлогоос шалтгаалан үзүүлэн булан бүртэй бөгөөд хүүхдийн сурах орчин хичээл хийх бүрэн боломжтой нь харахад л шууд ажиглагдаж байна. Үүгээрээ ч монгол хүүхдүүдэд Оросын сургуулийн орчин нөхцөлд өдөр бүр оросоор харилцаж байгаа нь орос хэлийг сурахад илүү дөхөм хялбар санагдаж байна” гэв

Тус сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн 20 хувь нь орос хүүхэд байдаг аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ