Калифорнид гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-04 10:58:32

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Калифорни муж улсад нэгэн агуулахад гал гарчээ. Гал сөнөөгчдийн мэдэгдсэнээр, галын улмаас наад зах нь есөн хүн амиа алдсан бол 25 хүн үхлийн ирмэг дээр байна.

Орон нутгийн цагаар баасан гарагийн оройн 11:00 цагийн үед Оакленд хотын агуулахад гал гарч, тус байгууламж бүхэлдээ шатжээ.

Гал гарах үед тэнд 50 орчим хүн байсан гэсэн мэдээлэл байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, тус агуулахын байрыг хэдэн уран бүтээлчид “студи” болгон ашигладаг байжээ.

Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ