Хөгжлийн бэрхшээлтэй ахмад настандаа гэр, хашаа бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-02 01:47:39

Хүнд өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Гаваад Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас иж бүрэн таван ханатай гэр, хашааг бэлэглэлээ.

Д.Гаваа нь 2006 онд Баруунбаян-Улаан суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тархинд нь цус харваж, хөгжлийн бэрхшээлтэй болсон бөгөөд өөрийн гэсэн орон байргүй байсан юм. Түүнд олгосон 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай, тавилгатай  гэр, Арвайхээр сумын  12 дугаар багт барьсан шинэ хашааг цагдаагийн алба хаагчдын хандив, Арвайхээр, Баруунбаян-Улаан сумын Засаг дарга нарын дэмжлэгээр бүтээсэн байна.

Арга хэмжээнд Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, Арвайхээр, Баруунбаян-Улаан сумын Засаг дарга болон ахмад настан Д.Гаваагийн гэр бүл, төрөл төрөгсөд оролцсон бөгөөд шинэ гэрийн жаврыг үргээж  цагдаагийн  алба хаагчдаас болон ХДТ-ын дуучдаас ая дууны мэнд хүргэлээ.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ