Солонгосын төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-02 00:20:03

БНСУ-ын “Ханнарэ” төрийн бус байгууллагын тэргүүн Сим Шанаар ахлуулсан төлөөлөгчид Өвөрхангай  аймагт  айлчиллаа.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд болон Засаг даргын орлогч О.Батжаргал нар  тус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан бөгөөд Өвөрхангай аймагт тулгамдаж байгаа нийгмийн асуудлуудыг шийдэх чиглэлээр санал тавьсан юм. Тухайлбал боловсрол, жижиг дунд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах саналд хүрч хэрэгжүүлэхээр болсон байна.

Төлөөлөгчид айлчлах хугацаандаа Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын 9 дүгээр ангийн сурагчдын дунд “Алтан хонх” асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулсан ба хамгийн олон асуултанд амжилттай хариулж шилдгээр шалгарсан ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Баяржаргалмааг ангийн багшийн хамт Солонгос улсад аялуулахаар боллоо. Мөн амьдрал дорой хоёр өрхөд өргөө цагаан гэр гардуулж, дэмжлэг үзүүлсэн юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ