“2026 QUIZ ON KOREA” - Монгол Улсыг төлөөлөн оролцох ялагчийг шалгаруулах тэмцээнд урьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-20 17:14:14
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Солонгос улс болон солонгосын соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн олон улсаас оролцдог асуулт хариултын “2026 Quiz on Korea” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох ялагч шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.


Уг тэмцээн нь Солонгос улс болон солонгосын соёлыг сонирхдог хүн бүр өөрийн мэдлэгээ сорьж ялагч болсноор БНСУ-д зохион байгуулагдах дэлхийн финалын тэмцээнд оролцох онцгой эрхийг хүртэх боломжийг олгох юм.


2022 оноос хойш 4 жилийн дараа Монгол Улсад дахин зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд иргэд Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

  • Хэзээ: 2026 оны 5-р сарын 9-ний өдөр (Бямба гараг) 12:00 цаг
  • Хэлбэр: Golden Bell
  • Хаана: МУИС, 2-р байр “А” заал 

Бүртгэл

  • Онлайн: Эхний 80 хүнийг бүртгэнэ. Онлайн бүртгэлийн холбоосыг 2026 оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 6-ны хооронд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Facebook хуудас болон албан ёсны вэбсайтад байршуулна.

Тавигдах шаардлага

  • 18 нас хүрсэн байх (2026 оны 5-р сарын 9-ний байдлаар)
  • Өөрөө болон эцэг эх, өвөө эмээ зэрэг гэр бүлийн аль нэг гишүүн одоо болон өмнө нь БНСУ-ын иргэншилгүй байх 
  • Өмнө нь Солонгост зохион байгуулагдсан финалын тэмцээны оролцож байгаагүй байх 
  • Солонгос хэлний чадвартай байх (урьдчилсан болон финалын шатны бүх тэмцээн солонгос хэл дээр явагдана) 
  • БНСУ-д болох финалын тэмцээнд биечлэн оролцох боломжтой байх 
  • БНСУ-ын виз авах болон хилээр нэвтрэхэд ямар нэгэн зөрчилгүй байх

Улс орон бүрээс урьдчилсан шалгаруулалтад ялсан оролцогчид 2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны хооронд БНСУ-д зохион байгуулагдах дэлхийн финалд оролцоно.


Монгол дахь ялагчийг шалгаруулах урьдчилсан тэмцээний шагнал:

  • 1-р байр: Солонгост болох финалын тэмцээнд оролцох эрх (онгоцны тийз, Солонгост байх зардлыг бүрэн хариуцна) болон Galaxy Tab S10(тавлет)  
  • 2-р байр: Galaxy Buds4 pro(чихэвч)
  • 3-р байр: Galaxy Watch 7(ухаалаг цаг)

Лавлах: 7007-1020, kormg_cul@mofa.go.kr



Холбоотой мэдээ