“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-нд болно.
Тус наадамд өнөө жил нийт 43 орны 200 орчим кино оролцож буйгаас наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөж байна.
Ташрамд дурдахад, Хөдөлмөрийн баатар, Ардын уран
зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй
захиа” кино нь хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга
учрыг харуулдгаараа онцлогтой. Тус уран бүтээл нь “Аранжин” пикчерсийн ээлжит
бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагч
Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.