А.Адъяасүрэн Ази тивийн аваргын хошой хүрэл медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-18 18:46:44

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж буй 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Адьяасүрэн хоёр дахь хүрэл медалиа хүртэв.


Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн отгон аварга БНСУ-ын тамирчин Ким Хаюүныг ялснаар ийнхүү хүрэл медаль авсныг Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээллээ.  


А.
Адъяасүрэн 2024 онд Хонконгод зохиогдсон тивийн аваргаас хүрэл медаль авч байжээ. 

Холбоотой мэдээ