ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд газар авах хүсэлт их иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-17 16:46:34

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд газар өмчлөл 31 хувьтай байна. Үүнээс өмчлөлийн газар 70 хувь, эзэмшлийн газар 90 гаруй хувьтай байна.


Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэр 6.289.533 га талбайтай. Үүнээс 29070 нэгж талбарын 17294 га газрыг эзэмшүүлжээ.


Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оноос эхлэн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 2008 онд 10 жилээр сунгасан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хот суурин газарт 700 м.кв, аймгийн төвд 350 м.кв, сумын төвд 500 м.кв хүртэл газрыг үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа 2028 онд дуусгавар болно.


Арвайхээр суманд энэ онд таван байршилд 1774 нэгж талбарт газар өмчлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 4000 орчим иргэн өргөдөл гаргасан бөгөөд тэдгээр нь Арвайхээрийн иргэдээс гадна Өвөрхангай аймгийн 19 сум, Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн иргэдийг хамарч байгааг сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ.

  • Ташрамд дурдахад, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг шинээр боловсруулж байна. 

    Холбоотой мэдээ