Монгол оюутнуудад зориулсан “Нэг бүс-Нэг зам” тэтгэлэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-17 16:09:45

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Макаогийн сангаас “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд боловсролын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын оюутнуудад зориулсан бакалаврын зэргийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.


Уг тэтгэлэг нь нийт 11 улсаас 50 оюутан шалгаруулах бөгөөд нэг оюутанд жилд 100,000 макао патака олгоно. Харин энэ дүнгээс давсан сургалтын болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцах нөхцөлтэй юм.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • 2026-2027 оны хичээлийн жилд Макаогийн нэр бүхий их, дээд сургуулиудад элсэн суралцах эрх авсан байх

Бүртгэл, сонгон шалгаруулалт

  • Бүртгэл: 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31
  • Бичиг баримтын хяналт: 2026 оны 9 дүгээр сарын эхний хагас
  • Эцсийн шалгаруулалт: 9 дүгээр сарын сүүлийн хагаст багтан хариу мэдэгдэнэ.

Оюутнууд дараах сургуулиудын цахим хуудас руу орж бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  • Макаогийн их сургууль /University of Macau/-www.um.edu.mo
  • Макаогийн Политехникийн их сургууль /Macao Polytechnic University/-www.mpu.edu.mo
  • Макаогийн Аялал жуулчлалын дээд сургууль /Macao University of Tourism/-www.utm.edu.mo
  • Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль /Macau University of Science and Technology/-www.must.edu.mo
  • Макаогийн Хотын их сургууль /City University of Macau/ – www.cityu.edu.mo
  • Гэгээн Йосефын их сургууль /University of Saint Joseph/-www.usj.edu.mo
  • Макаогийн “Кианг Вү” сувилахуйн коллеж /Kiang Wu Nursing College of Macau/ – www.kwnc.edu.mo

Суралцах хүсэлт гаргагчид эхлээд сонгосон их сургуульдаа өргөдөл илгээх бөгөөд тэнцсэн тохиолдолд тухайн сургууль нь оюутны материалыг Макаогийн санд дамжуулж, эцсийн шийдвэрийг тус сан гаргах аж. 

Холбоотой мэдээ