Ная насалсан ч үйл урласаар

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:55:55

Дорноговь аймгийн Сайншанд хотын хоёрдугаар багийн иргэн О.Цэвэгсүрэн гуай эдүгээ 82 насыг насалсан буянт буурал юм. Тэрээр нас өндөр болсон гэж суулгүй монгол гэрийн чагтага, боолт, өрхний  оосор, гэрийн бүслүүр,  аяганы уут, эрчүүдийн гоёл, гаансны дугтуй, тамхины уут, шүдэнзний хуй зэрэг олон тооны эд хэрэглэлийг өөрийн гараар урлаж бусдад худалддаг байна.

Саяхан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малчинд шинэ гэр барихад шаардлагатай гэрийн буслүүр, чагтага зэрэг  иж бүрдлийг оёж өгсөн бол Хэнтий аймгийн Баянхутаг сумаас таван хантай гэрийн бүслүүр, чагтага оёх захиалга хүлээн авчээ. Цэвэгсүрэн гуай 12 настайгаасаа эхэлж үйл оёж сурсан бөгөөд одоо ч оёсоор. Тэрээр “Би залуудаа өвдөнө гэдгийг мэддэггүй байлаа. Одоо хөл жаахан муудсаныг эс тооцвол бие эрүүл. Анх социалист хөдөлмөрийн бригадын ахлагчаар ажиллаж байлаа. Дараа нь 1969 оноос Дэлгэрэх сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Олон зуун жилийн тэртээгээс уламжилж ирсэн өв соёлоо залуу хүн бүхэн мэддэг байх, хийж чаддаг байх ёстой” гэсэн юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ