ТӨВ: Түүх, соёлын 8613 үзмэрийг тооллогод хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-16 17:45:13

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулж, 97.1 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгажээ. Тооллогод аймгийн музей, 26 сумын орон нутаг судлах танхим болон хоёр алдартны танхимын дурсгалт зүйлсийг хамруулсан байна.


Тооллогод нийт 4432 дэсийн 8930 үзмэр хамрагдахаас 4302 дэсийн 8613 үзмэрийг бүртгэсэн байна.


Зарим дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт болон ашиглалтын байдлаас үүдэн гэмтэлтэй эд хөрөнгө байгааг аймгийн музейгээс мэдээлжээ.

  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого нь төрийн болон орон нутгийн өмчийн дурсгалт зүйлийн эх төрх, бүрэн бүтэн байдал, бүтэц, шинж чанар, тоо хэмжээг дөрвөн жил тутамд нягтлан шалгаж, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах зорилготой юм.


    Холбоотой мэдээ