ӨНӨӨДӨР: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-16 07:12:43

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. 

09:00 цагт: “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” нэгдсэн форум Соёлын төв өргөөнд болно.

09:00 цагт: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: ХЭҮК-оос Ардчилсан намын цахим бүртгэл, “Таван богд Нура” компанийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем, “Хотула” аппликейшнтай холбоотой асуудлыг тус комиссын хурлын танхимд мэдээлнэ.

11:30 цагт: “Цаг хугацааны хэлхээ” ТББ-аас Оросын ард түмэнд туслах хандивын аяны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

19:10 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 19-ныг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Д. Батжаргалын “Тогос хангайгаас тэнгэр элс” үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд  энэ сарын 19-ныг хүртэл гарна.

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.


Хилийн чанадад: 

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 

-БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна.

-Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл болно. 

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Вашингтон хотноо Олон Улсын Валютын СанДэлхийн банкны хаврын чуулга уулзалт болжТөв банкуудын ерөнхийлөгчСангийн сайд нар дэлхийн эдийн засагсанхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 




Холбоотой мэдээ