ОРХОН: "Би инженер” төслийг хойд бүсэд хэрэгжүүлэх талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-15 18:55:25

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн захирал Д.Заяабаатар нар “Би инженер” төслийг хойд бүсэд хэрэгжүүлэх асуудлаар 4 дүгээр сарын 14-нд уулзалт хийлээ.


"Би инженер” төсөл нь Монгол Улсад байгуулж буй Үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай 10800 гаруй боловсруулах үйлдвэрийн инженер, техникийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилготой, эцэг эх, ахлах ангийн сурагчид болон оюутан залуусыг хамарсан хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр юм.


"Эрдэнэт” цогцолбор их сургууль нь 1975 онд уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх зорилгоор “Сургалтын төв” нэртэйгээр байгуулагдаж, өдгөө 51 жилийн хугацаанд 8000 гаруй мэргэжилтэй ажилтан, 462 техникч, 2100 гаруй дипломын болон бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэжээ.


Холбоотой мэдээ