СЭЛЭНГЭ: Ямааны махны үнэ буурч, дизель түлшний үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-15 10:30:38

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төвийн хүнсний зах болон худалдааны төвүүдэд худалдаж буй бараа, бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулсан мэдээг хүргэж байна.

 

Ямааны махны үнэ 19000-18500 төгрөг болж буурсан бол элсэн чихэр 3833-3810 төгрөг, цагаан будаа 3743-3810 төгрөг, дизель түлш 4320-4660 төгрөг болж тус тус өсжээ.

 

Бусад бүтээгдэхүүн болох хонины мах 22000, үхрийн мах 27000, 1-р зэргийн гурил 2566, сүү 3500, АИ-92 бензин 2680, А-80 бензин 2680 төгрөгийн үнэтэй байна.

Холбоотой мэдээ