ТӨВ: “Нарны алхалт” аянд 220 гаруй иргэн, албан хаагч нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-14 20:55:38

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй “Нарны алхалт” аяны нээлт өнөөдөр Мөнх-Алдарын талбайд боллоо.


Аяны нээлтэд 17 байгууллагын 6 багийн 220 гаруй албан хаагч, иргэд оролцож, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих санаачилгад нэгдэв. 


Нээлтийн үеэр хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын аяныг албан ёсоор эхлүүлэв. Мөн “Good deeds day” сайн үйлсийн аяныг мөн эхлүүлсэн нь иргэдийн оролцоо, хамтын идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Уг аян нь сум, байгууллага, хамт олон бүр дор бүрнээ нэг сайн үйл санаачлан хэрэгжүүлэхэд чиглэж байна.


Төв аймгийн Зуунмод суманд 27 мянга гаруй иргэн амьдардаг байна. 



Холбоотой мэдээ