ОРХОН: Туялзуур сэлмийн тэмцээнд “Хангарди” клубийн тамирчид шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-13 20:13:48

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дэргэдэх “Хангарди” клубийн нэрэмжит туялзуур сэлмийн өсвөр үе болон насанд хүрэгчдийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод боллоо.


Тэмцээнд “Дуэль”, “УБ фенсинг”, “ЛТ”, “Флеш” зэрэг нийт долоон клубийн 200 гаруй тамирчин авхаалж самбаа, техник ур чадвараа сорин өрсөлдсөн юм.


Туялзуур сэлмийн "Хангарди" клуб 31 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, U8 ангиллын ганцаарчилсан төрөлд С.Төгөлдөр мөнгө, С.Эрдэнэ хүрэл, U10 ангилалд М.Гоодарь алт, О.Энхлэн хүрэл, U12 ангилалд Б.Сайханбилэг мөнгө, Э.Амин мөнгө, М.Түвшинбаяр алт, U17 ангилалд У.Анужин мөнгөн медаль хүртлээ. Эрдэнэтийн сэлэмчид багийн төрөлд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.







Холбоотой мэдээ