Өмнөговь аймгийг анх 27 сумтай байгуулж, Ж.Самбууг даргаар томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-08 15:35:55

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Говийн байгаль, түүхийн музей 1931 оноос хойш Өмнөговь аймагт өрнөсөн онцлох үйл явдлуудыг түүхэн архиваас гарган олон нийтэд танилцуулж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 1930 онд хуралдсан хуралдаанаар хошуудыг татан буулгаж засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Өмнөговь аймаг гуравдугаар зэргийн аймагт багтаж байжээ.

 

1931 оны 4 дүгээр сарын сүүлчээр аймгийн анхдугаар их хурал хуралдаж 27 сум, 408 хороо, 8492 өрх, 37,3 мянган малтайгаар анх байгуулж, аймгийн даргаар Ж.Самбууг сонгожээ.


Тус аймаг гурван хошуу аймгаас бүрдэж байсан бөгөөд Дэлгэрхангай уулын хошуунаас Мандал-Овоо, Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Өлзийт, Өлзийдэлгэрэх, Цогтчандман, Хайрхантөгрөг, Хулд, Луус, Сайнцагаан, Гурвансайхан 13 сумтай.

 

Хоёр өлзийт уулын хошуунаас Буянт-Овоо, Манлай 2 сумтай, Хутаг уулын хошуунаас галба одоогийн Ханбогд сум 1 сумтай, Гурвансайхан уулын хошуунаас Ноён богд, Норов, Хүрмэн, Хонгор, Сэврэй 5 сумтай.

 

Шанхай уулын хошуунаас Цогт, Цэций, Баян-овоо, Булган, Хан-Уул, Аргалант гэсэн 6 сумтай байсан бөгөөд нийт 27 сумтай байжээ. Өмнөговь аймаг БНМАУ-ын бага хурлын тогтоолоор 1943 онд "Алтан гадас" одонгоор шагнагдсан юм.

 



"Говийн мэдээ" сонины хэвлэх үйлдвэр найман ажилтантай үйл ажиллагаагаа 1945 онд эхэлж, үйлдвэрийн анхны эрхлэгч нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал байжээ.






Хөдөлмөр нэгдлийн тэмээчин Д.Жижээ /Баруун гар талаасаа хоёр дахь/


Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн тэмээчин Д.Жижээ аймагтаа анхны хөдөлмөрийн баатар цолоор 1961 онд шагнуулж байсан бол 1975 онд тэмээчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болж байсан байна.


Холбоотой мэдээ