ӨМНӨГОВЬ: Сурагчдын үдийн хоолны зардалд орон нутгаас 750 сая төгрөг зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатаар ахлуулсан ажлын баг магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчидтай уулзлаа.
Уулзалтаар “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт
бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцсон
юм.
Энэ онд Өмнөговь аймгийн ИТХ-аас мэргэжлийн
боловсролын салбарт шаардлагатай 803 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн,
хүнд машин механизмын операторын ангийн дадлагын тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.
Мөн суралцагчдын үдийн хоолны зардалд орон нутгаас 750 сая
төгрөг зарцуулж байна.
Хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч Политехникийн коллеж нь улсын хэмжээнд мэргэжил, техникийн боловсролын 70 гаруй сургуулийн 40 мянган суралцагчаас мэдлэг, мэргэжлийн ур чадвараар манлайлан “Монгол ур чадвар-2026” тэмцээний “Үндэсний ялагч”-аар Гагнуур, хэвлэлийн график дизайн, CNC токерь механик мэргэжлээр гурван суралцагч шалгарч энэ оны есдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох олон улсын уралдаанд оролцох эрхийг авчээ.
Полтехникийн коллежийн гагнуурын мэргэжлийн ангийн суралцагч, үндэсний ур
чадварын уралдааны ялагч Г.Номин Политехник коллежийн гагнуурын мэргэжлийн Г.НОМИН ник коллежийн гагнуурын мэргэжлийн Г.НОМИН
Өмнөговь аймгийн Политехник коллеж нь 20 гаруй мэргэжлээр 1028 оюутан суралцагч, 80 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт суралцагчийн 30 хувь бусад аймаг, орон нутгаас ирж суралцаж байгаа бөгөөд мэргэжлийн боловсролын 785 суралцагч орон нутгийн төсвөөс “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж, мөн дотуур байрны 170 хүүхэд хоолны нэмэгдэлд хамрагдаж байна.
