ӨМНӨГОВЬ: Өнөөдрийн байдлаар 175.6 мянган төл хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2.3 сая толгой мал хаваржиж байна.
Үүнээс тэмээ 155.9 мянган
толгой,
адуу 105.4 мянган толгой, үхэр 33.0 мянган
толгой,
хонь 623.7 мянган толгой, ямаа 1377.1 мянган
толгой
байна.
Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 946.0 мянган хээлтэгчээс төллөвөл зохих 803.7 мянган хээлтэгчийн 21.9 хувь буюу 175.6 мянган мал төллөж, 175.6 мянган төл хүлээн авчээ.
Тодруулбал, ботго 7014, унага 1181, тугал 1086, хурга 77096, ишиг 89287 бойжиж байна. Төл бойжилт 100 хувьтай байгаа талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Харин аймгийн хэмжээнд 79 толгой мал буюу
нийт малын 0.003 хувь хорогдсон бөгөөд тэмээ 6, адуу 12, үхэр 3, хонь 13, ямаа 45 тус тус хорогдсон
байна.