ӨМНӨГОВЬ: Зарлан мэдээлэх дуут дохио орон даяар дуугарч, дадлага сургууль хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-03-26 17:47:10

Даланзадгад, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг.

 

Энэ хүрээнд Өмнөговь аймаг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дуут дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу 16:00 цагт бүх нийтээр бэлэн байдалд ажиллалаа.

 

Дуут дохионы дадлага, сургуулийн хүрээнд Өмнөговь аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, бэлэн байдлыг ханган ажилласан юм.

 

Энэхүү үйл ажиллагаа нь газар хөдлөх үед байгууллагуудын бэлэн байдлыг хангах, зарлан мэдээлэх системийн ажиллагааг шалгах, иргэдийг зөв үйлдэлд сургах ач холбогдолтой.





















Холбоотой мэдээ