СЭЛЭНГЭ: Англи хэлний академик түвшнийг ахиулах төсөл хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий
боловсролын сургуулийн англи хэлний багш нарын академик түвшнийг ахиулах “IELTS Program for EFL Teachers” төслийг аймгийн хэмжээнд 2 дахь
удаагаа хэрэгжүүлж байна.
Төслийн үйл ажиллагаа нэгдүгээр сарын 21-нээс эхэлсэн бөгөөд хөтөлбөрт англи хэлний 15 багш, 20 суралцагч хамрагдаж байна.
Тэд IELTS олон улсын шалгалтад сурагчдаа бэлтгэх, англи хэлний академик түвшнийг ахиулах ажлыг амжилттай зохион байгуулж, англи хэлний мэдлэг, ур чадвараа сайжруулсан амжилтаараа сертификат гардан авлаа.
Тус төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт сурагчдаа олон улсын IELTS шалгалтад бэлтгэх, гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжийг нээх, мөн англи хэлний академик түвшнээ дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм.