ДАРХАН-УУЛ: Засаг даргын нэрэмжит шагналын эзнээр цагдаагийн ахмад Ц.Эрдэнэбаяр тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын нэрэмжит шагналыг өнөөдөр гардууллаа. Нэрэмжит шагналын “Цагаан шонхор”-ын эзнээр Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Цогзолмаагийн Эрдэнэбаяр тодорлоо.
Аймаг орон нутгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг ханган өргөсөн тангарагтаа эзэн байж үүргээ нэр төртэй биелүүлсэнд ийнхүү талархал илэрхийллээ.
Мөн иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг оновчтой, үр дүнтэй зохион байгуулж бусдыгаа манлайлан ажилласан аймгийн ЦЕГ-ын Албадын аваргаар тодорсон аймгийн Цагдаагийн газрын Ахлах дэслэгч Д.Энхбаясгалан, Дэд хурандаа Д.Цэрэндулам, Ахлах дэслэгч Д.Найдансүрэн нарт нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн
Монгол Улсын 2025 оны
шилдэг "Арван тавны
цагдаа"-гаар тодорсон Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн
тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Лхагвасүрэнгийн Амартайванд сар шинийн босгон дээр аймгийн Засаг дарга Б.Азжаргал орон сууцны урьдчилгаанд
дэмжлэг үзүүлэн хорин сая төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.