СЭЛЭНГЭ: Политехникийн оюутнууд БНСУ-д дадлагажих сургалтад хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь ХАА-н Политехникийн 20 оюутан БНСУ-д 6 сарын турш дадлагажих сургалтад хамрагдана.
Сүхбаатар суманд барьж байгаа 70 МВт-ын ДЦС-ыг түшиглэн БНСУ-ын "Агротек" ХХК 20 га газарт 4 улирлын ухаалаг хүлэмж барих хэлэлцээрийг өнгөрсөн оны 12 дугаар сард аймгийн Засаг даргатай байгуулсан юм
Энэхүү ажлын хүрээнд тус компанийн захирал Ли Сон Чүн, гүйцэтгэх захирал Н.Алтанцэцэг, Солонгосын хөдөө аж ахуйн хэвлэлийн сэтгүүлч Ли Донг Ван нар өнгөрсөн баасан гарагт Сэлэнгэ аймагт зочилж, аймгийн удирдлагуудтай уулзжээ
Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хүлэмжийн аж ахуйн төслийг 5 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин нэн чухал байгаа юм.
Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн ХАА-н Политехникийн коллежийн 20 оюутныг Солонгос улсад өөрсдийн зардлаар 6 сарын турш сургаж дадлагажуулахаар болсон юм.
Сургалтад хамрагдсанаар гурав хоног солонгос хэлний бэлтгэл, гурав хоног цалинтай дадлагажих боломж бүрдэж байгаа
юм. Мөн ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, төрийн албан хаагчдад
зориулсан 7 хоногийн сургалтыг тогтмол зохион байгуулж, хүний нөөцийг бэлтгэх
ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.