ОРХОН: БНСУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-11 11:22:54

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ЗДТГ, БНСУ-ын Жолланам-до мужийн Хампён-гүнь хошуутай хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 9-нд байгууллаа.


Хамтын ажиллагааны эхний ажил нь E-8 визийн хүрээнд улирлын чанартай богино хугацааны гэрээт ажилд ажиллах хүч нийлүүлнэ. Ингэхдээ хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 5-8 сарын хугацаанд ажиллана. 


Орхон аймгаас улирлын чанартай ажилчдыг сонгон шалгаруулах, сургалт арга зүйгээр хангах, цагаачлалтай холбоотой захиргааны үйл ажиллагааг хариуцах бол БНСУ-ын талаас ажлын байр, амьдрах орчин нөхцөл, хоол хүнсээр бүрэн хангах юм.  


Эхний ээлжийн хүмүүсээ энэ онд багтаан БНСУ руу явуулахаар төлөвлөөд байна.




Холбоотой мэдээ