ОРХОН: Сар шинийн өдрүүдэд дроноор хяналт, шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-02-10 10:34:02

Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-ын ГХУСАЗСЗ-өөс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Замын цагдаагийн тасгийн удирдлагуудтай энэ сарын 9-нд уулзалт хийлээ.


Уулзалтаар Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дроноор алсын зайнаас хяналт шалгалт хийх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.


Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад чухал ач холбогдолтой юм. Цагдаагийн газраас мэдээлснээр, он солигдох баярын өдрүүдэд Орхон аймгийн хэмжээнд 6 согтуу жолооч хөдөлгөөнд оролцсон бөгөөд бусад хэрэг, зөрчил харьцангуй бага байсан байна.


Холбоотой мэдээ