Цэцэрлэгийн туслах багш нар мэдлэгээ дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНЦэцэрлэгийн туслах багшийн ахисан түвшний мэргэшүүлэх хичээлд Булган аймгийн бүх цэцэрлэгийн туслах багш нар хамрагдлаа.
Аймгийн Боловсрол соёл урлагийн газар, 7 дугаар цэцэрлэгүүд дээр зохион байгуулагдсан тус хичээлийг Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал С.Наранбаатар, дэд профессор Д.Оюунцэцэг, Д.Рагчаасүрэн, магистр багш Л.Ууганбаяр нар удирдан явууллаа. 21 цэцэрлэгийн 94 туслах багш хамрагдаж сертификат гардан авлаа. Цэцэрлэгийн хүүхдийн нас сэтгэхүйн өөрчлөлт, тэднийг хөгжүүлэхэд орчин цагийн техник технологийн хурдтай хөл нийлүүлэх шаардлагатай болсон, басхүү уламжлалт аргуудыг орхигдуулж болохгүй шалтгаан зэрэг цаг үедээ тохирсон хэрэгтэй мэдээллүүдээр багш нараа цэнэглэлээ.
Мөн энэ үеэр аймгийн Боловсрол соёл урлагийн газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхтуяа Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнууллаа.
П.Батням