Дөрвөн иргэнд нөхөн олговор олголоо

Орон нутагт | Төв
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:30:11

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комисс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай ” хуулийн дагуу Зуунмод, Эрдэнэсант сумын 4 иргэнд 500 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олголоо.

Энэ үеэр комиссын дарга Д.Батбаяр цагаатгах ажлыг улам эрчимжүүлж, олон иргэнийг хамруулахын тулд 1926 оны Шүүх цаазын бичгийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл, 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл, 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйл,1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэгдүгээр бүлгийн 55,57 дугаар зүйлд хамрах зүйл ангиар шийтгэгдсэн 112 иргэний судалгааг шинэчлэн гаргаж улсын комисст хүргээд буйг дуулгасан юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд